Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргажээ

Дэлхий нийтийг хамарсан “COVID"-ийн цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримталсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин, дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргалаа. Үүнд:  Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа болно гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ