Америкийн шинжээч COVID-26 болон COVID-32 дэгдэнэ гэжээ
“Хэрвээ бид COVID-19-ийн гарал үүслийг бүрэн ойлгохгүй бол, COVID-26 болон COVID-32 дэгдэнэ гэдгийг байгаль эх бидэнд сануулж байна” гэж тэр мэдэгджээ. Уханьд ковидын дэгдэлт үүссэнийг судлах хэрэгтэй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Түүнчилэн вирус судлаач, эпидемиологч болон бусад мэргэжилтнийг цар тахал анх дэгдсэн тэр газарт нэвтрэх бүрэн боломжтой болгохын тулд хориг арга хэмжээ авах хүртэл Хятадад хүчтэй шахалт үзүүлэхийг тэр уриалжээ.
ДЭМБ-ын шинжээчдийн илтгэл гуравдугаар сард нийтлэгдэж,COVID-19 лабораториас алдагдсан байж болох нь “туйлын магадлал багатай юм”. Вирус өөр амьтнаар дамжин сарьсан багваахайнаас хүнд халдварласан болов уу гэсэн билээ. Харин америкийн засаг захиргаа осол гарсны улмаас коронавирус тархсан байх хувилбарыг үгүйсгэхгүй байгааг РИА Новости агентлаг мэдээлжээ. БНХАУ-ын эрх баригчид үүнийг улс төрийн тоглоом, гэм бурууг бусдад тохох гэсэн санаархал хэмээн тодорхойлсон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ