Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал маань албан ёсоор эхэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал маань албан ёсоор эхэллээ. Биднийг Монгол, Оросын Алтанбулаг- Хиагт боомтоор хил нэвтрэхэд Орос, Буриад ахан дүүс маань халуун дотноор хүлээн авч, нутгийн заншлаар халуун талх, дуу хууртайгаа хүндэтгэн угтав.
Буриад улсын Хиагт хотын түүх Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой. Ардын хувьсгалын буюу Жанжин Сүхбаатарын үйл хэргийн өлгий нутаг болсон Хиагт хот дах Д.Сүхбаатарын нууцаар байрлаж байсан гэр музейг үзэж, дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн 1921 онд Ардын намын анхдугаар хурал хуралдаж байсан түүхэн байшин дах дургалын эд өлгийн зүйл бүхий музейг үзэж сонирхлоо. Бидний түүх соёл, уламжлалтай холбоотой зүйлд сэтгэл гарган анхаарч, хадгалж хамгаалж ирсэн Буриад улсад талархахгүй байх аргагүй.

May be an image of 2 people and indoor

May be an image of 1 person, sitting, standing and outdoors

May be an image of 2 people, people standing and flower

СЭТГЭГДЭЛ БИЧИХ