Польшийн ерөнхийлөгч ОХУ-ыг "хэвийн бус орон" гэж нэрлэв
Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда "ОХУ бол хэвийн бус, өөрөөр хэлбэл түрэмгийлэгч орон" гэж нэрлэлээ. "Би Гүрж болон Өмнөд Осетийн засаг захиргааны хил дээр очиж үзлээ. Москвагийн үйлдлийг олон улсын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээн мэдэгдсэн ноён ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаанууд болон ЕАБХАБ-ын байр суурин дээр ОХУ-тай харилцах харилцааны талаар ярилцахаа амалжээ.
Өмнө нь А.Дуда тус улсын үндсэн хуулийн өдрийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ ОХУ-ыг "эрх чөлөөний дайсан" гэж нэрлээд, үүнээс урьд Варшав ОХУ-ыг "Олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаагаа улам бүр дордуулсан" буруутай талаар мэдэгдэж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ