ОХУ-ын шүүх "Google"-ийг торгов

  Москвагийн Таганский дүүргийн шүүх "Google" компанийг 4 сая рублиэр торголоо. Шалтгаан нь хууль бус мэдээллийг устгаагүй явдал аж. "Тус компанийг захиргааны зөрчил гаргасан гэм буруутайд тооцож, 2 сая рублийн торгууль ногдуулсан. Үүнтэй ижил шийдвэрийг хоёр дахь протокол дээр гаргасан" хэмээн шүүх мэдэгдэлдээ дурджээ. Мөн дээрхтэй адилхан нэхэмжлэлийн дагуу "Google"-д холбогдох өөр хэргийг хянан хэлэлцэж буйг тэмдэглэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ