Дэлхийн хамгийн азгүй эр


Хэдэн сая долларын өвийг хүлээн авсан боловч гудамжинд үхэх хүртлээ үүнийг хэзээ ч олж мэдээгүй тэнэмэл эрийн түүх
2012 оны 12-р сарын 29-нд Иллинойс мужийн Эванстон хэмээх жижиг хотод 13 настай хүү, түүний 10 настай дүү охин төмөр замын гарц доогуур явж байхдаа хуучин хүрэмтэй хүн хөлдөж үхсэн байхыг харжээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар нас барсан эрийг таньсан бөгөөд энэ нь 60 настай Тимоти Хенри Грэй байсан юм. Тэнэмэл ядуу энэ хүний ​​түрийвчнээс тэд 54 мянган долларын чек, мөн хэн нэгний утасны дугаар бүхий цаас байсныг олсон байна.
Цагдаагийнхан Грейг нас барахаас 9 сарын өмнө түрээсэлж байсан байраа орхиод ор сураггүй алга болсныг тогтоож, энэ бүх хугацаанд өв залгамжлуулсан баян эмэгтэйн төрөл төрөгсөд хувийн мөрдөгч хөлслөн түүнийг мөрдөн хөөж байсныг бас олж мэджээ.
Орон гэргүй Грэй, 2011 оны 5-р сард 104 насандаа таалал төгссөн урлагийн саятан Жюгетт Кларкийн хамаатан байв.
Грэй, 306.5 сая доллараар үнэлэгдсэн үлгэр домгийн мэт харшийн 6,25 хувийн өв залгамжлагч гэдгээ мэдээгүй байв.
Гэхдээ Эванстоны цагдаагийн газрын дэслэгч Булл Жефферс, саятны бусад хамаатан садан, Грейг хөнөөсөн ямар ч баримт олоогүй гэж тэмдэглэжээ. Грэй гүүрэн гарцан дор амьдарч байсан эсэх нь тодорхойгүй ч бусад орон гэргүй хүмүүс тэнд жилийн хугацаанд түр зуурын хуаран байгуулж байсан аж.
Тимоти Грэйг таван настай байхад нь Монтанагийн "зэсийн хааны" ач хүү Уильям Эндрюс Кларк үрчлэн авсан бөгөөд Кларк 34 настайдаа зэсийн магнат болж, улс төрд идэвхтэй оролцжээ.
Кларк АНУ-ын Сенатын гишүүн болж Нью-Йорк руу нүүн, тансаг харшид суурьшиж, уран зургийн шилдэг бүтээлүүдийг цуглуулсан.
Нас барахдаа найман хүүхдэдээ 150 сая доллар үлдээсэн хэмээдэг.
Орчуулсан Сайхан-Уул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ