Э.Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтаа дүгнэв

        АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Финландын Рейкьявик хотод хийсэн уулзалтаа "бүтээлч, маш ажил хэрэгч" хэмээн дүгнэлээ. Тэд бараг хоёр цаг ярилцжээ. "Илүү тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц харилцаа нь бидний хувьд ч, бас тэдний хувьд ч сайн байх болно гэж би бодож байна. Эцсийн эцэст ийм харилцааг хүсэж буй эсэхээ оросууд шийдэх ёстой" гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв.                  ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нарын анхны уулзалт тавдугаар сарын 19-нд Арктикын зөвлөлийн сайд нарын уулзалтын үеэр Рейкьявик хотод болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ