Э.Блинкен Ойрх Дорнодод айлчилна
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Газын зурваст гал зогсоох дэглэмийг сахиулах үйл ажиллагаанд хяналт тавихаар энэ сарын 26-27-ны өдөр Израиль болон Иордан голын баруун эрэгт айлчлах гэнэ. Энэ талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. Тус агентлаг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ажлын цагийн хуваарийг сайн мэддэг эх сурвалжаас эш татжээ. Түүнчлэн уг эх сурвалж "Төрийн нарийн бичгийн дарга гал зогсоох дэглэмийг зуучлагч болсон Египетэд айлчлахаар төлөвлөж буй бөгөөд Иорданд айлчилна" гэж нэмж мэдээлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ