ДЭМБ коронавирусээр нас барагсдын бодит тоог багцаалжээ
ДЭМБ-ын ерөнхий захирлын тоо баримт, дүн шинжилгээний асуудал эрхэлсэн туслах Самира Асма баасан гарагт мэдээлэл хийхдээ мэдэгдлээ гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
“Одоо цар тахал тэлж байна. Ойролцоогоор 6-8 сая хүн нас бараад байна (COVID-19-өөр) гэдгийг итгэлтэй хэлж болно хэмээн би бодож байна” гэж тэр мэдэгджээ. ДЭМБ-ын 2020 оны нэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 31-ний мэдээгээр, вирусээр нас барсан 1 сая 813 мянга 188 хүн бүртгэгдэж байжээ.
Гэвч өнгөрсөн жил COVID-19-өөр нас барсан ерөнхий байдалд урьдчилж дүн үнэлгээгээр наад зах нь 3 сая хүн болж байгаа бөгөөд учир нь бүх нас баралтыг харгалзан үзээгүй байх талтай. ДЭМБ-ын шинжээчид энэ статистикийг харгалзан үзэхдээ, одоогийн байдлаар нийт нас баралт албан ёсоор өгсөн тоо баримтаас наад зах нь 2-3 дахин их хэмээн таамаглаж байна.
“Бид 2020 оны өнгөрсөн трендүүдийг авч үзэхэд, тоо 2-3 дахин их байлаа. Бидний мэдэж байгаагаар, одоо нас баралт 3,4 сая гэж мэдээлж байгаа юм. Цар тахал тэлж байна, тиймээс бидний тоо нэмэгдэнэ. Гэхдээ нас баралт 3,4 сая байна гэсэн албан ёсны тооноос 2-3 дахин давж болохыг үндэс болговол, нас баралтын тооны доод босгын тухай итгэлтэй мэдэгдэж болно. Энэ нь 6-8 сая юм” гэж Асма хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ