БНСУ-д сүүлийн 24 цагт корона вирусын халдвар авсан хүний тоо 585 гарлаа

   Корона вирусын эсрэг 2 дахь вакцинаа хийлгээд 40 хоносны дараа эерэг буюу халдвар авсан анхны тохиолдолд гарсан байна. Энэ нь 20-иод настай сувилагч бөгөөд одоогоор биеийн байдал нь хөнгөн байгаа юм байна.  
 Японы Юукухама ИС-ийн судалгааны баг корона вирусаар өвчилсөн хүнд 1 жилийн турш дахин халдвар авахгүй дархлаа тогтсон болохыг судалгаагаар нотолсон байна.  Астра зеника, фрайзер вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн бол Энэтхэгийн мутацад орсон вирусаас 80% хамгаалах үр дүнтэй.  
Вакцинийг хольж хийж болох тухай судалгаа солонгосдоо хийгдэж байгаа боловч Франц, Герман, Испани зэрэг орнуудад аль хэдийн хольж хийгээд эхэлсэн байна. Ялангуяа Испани улсад 1-р тунгаа Астра хийлгээд 2-р тунгаа Фрайзер хийлгэхэд дархлааны үр дүн нэмэгдсэн байна.  
 Мүн Жэ Ин ерөнхийлөгч АНУ-д айлчилж байгаа бөгөөд энэ үеэр samsung bio компани америкийн модорна вакцинийг үйлдвэрлэх, судалгаа явуулах гэх мэт хамтын ажиллагааны 4 гэрээг байгуулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ