АНУ Гренландыг худалдаж авахгүй
"АНУ Гренландыг худалдаж авахаас татгалзсан" гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Дани улсад айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр түншлэлээ бэхжүүлэхийн тулд дэлхийн хамгийн том арал дээр очсоноо онцолжээ. Уг арлыг АНУ худалдаж авч магадгүй талаарх мэдээлэл Д.Трампыг ерөнхийлөгч байхад гарсан аж. Экс ерөнхийлөгч эл санааг зөвлөхүүдтэйгээ ярилцсаны эцэст үр ашиг багатай хэмээн үзсэн ба Цагаан ордон Данид жил бүр 600 сая долларын төлбөр төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ