COVID-19-ийн үед өвчлөгсдийн тал нь л ханиалгадаг

  Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн эрдэм шинжилгээний төв хүрээлэнгийн захирал Василмий Акимкин  COVID-19-ийн байнгын шинж тэмдгийн тухай ярьсныг РИА Новости агентлаг уламжилжээ.   
Халуурах нь  байнгын шинж тэмдэг гэж шинжээч хэлсэн байна. Харин COVID-19-өөр  өвчилсөн хүмүүсийн тал нь л ханиалгадаг аж.  
   “ОХУ-ын дахь COVID-19-ийн клиникийн онцлогийн тухайд гэвэл, тохиолдлын бараг 100%-д нь халуурч, 50 гаруй хувьд нь хангиалгаж, суулгалт маш цөөн буюу 1 хүрэхгүй хувь байгаагийн зэрэгцээ, ойролцоогоор 20%-д нь нус гоождог байна” гэж Акимкин хэлжээ.  
     Оросын иргэд нийтийн тээврийн хэрэгсэлд коронавирусийн халдвар авах нь илүүтэй байгаа ч,  хамгийн олон хүн ойр дотнын хүмүүсээсээ COVID-19-ийн  халдвар авч байна гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова ярьсан байна.       “Одоогоор нийтийн тээвэр халдварын тоогоор хоёрт орж байгаа бөгөөд харин  хамгийн олон хүн ойр дотнын хүмүүсээсээ COVID-19-ийн халдвар авч байна” гэж тэр мэдэгджээ.        
  Голдуу 50-иас дээш насныхан болон настай хүмүүс өвчилж байгааг Попова дурдсан байна. Гадаадаас ирж байгаа вакцин хийлгээгүй иргэдийн дунд халдвар бас гарч байна гэж тэр хэлжээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ