Б.Обама шоу нэвтрүүлэгт оролцжээ .
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама "Жеймс Кордентой хийсэн маш хожуу шоу" нэвтрүүлгийн үеэр Нэгдсэн улсад үл мэдэгдэх нисдэг биетүүд болон харь гарагийнхны талаарх баримт нотолгоо бий эсэх талаар ярилцав. Түүний өгүүлсэнчлэн ерөнхийлөгчийн албыг хаших эхэн үедээ АНУ-д харь гарагийн хөлөг болон соёл иргэншлийнх нь оршин тогтнох нотолгоотой нууц лабораторитой эсэхийг гайхаж байсан гэнэ. Үүний зэрэгцээ экс ерөнхийлөгч нисэж буй биетийн зураг авалт, видео тандалт буйг тэмдэглэж, хөдөлгөөн, траектори, гарал үүслийг нь тайлбарласангүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ