Э.Блинкен, С.Лавров хоёр өнөөдөр хэлэлцээ хийнэ

   "АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр Арктикын зөвлөлийн сайд нарын хуралдааны хаалтын арга хэмжээний дараа тавдугаар сарын 19-ний орой хэлэлцээ хийнэ" гэж Төрийн департаментээс мэдээллээ. Уулзалт Вашингтон Москватай илүү тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц харилцааг бий болгож чадах эсэхийг шалгах боломж олгох бололтой. Юутай ч АНУ-ын тал тийн үзэж буй нь нууц биш аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ