Парацетамол COVID-19-ийн эсрэг вакцины үйлчлэлийг бууруулдаг байна
Бүр халуурч эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгон халуун бууруулах эм хэрэглэхэд энэ нөлөө онцгой мэдэгджээ. Хүмүүс вакцин хийлгэмэгцээ юмуу бага зэрэг халуурахад л ийм эм хэрэглэж эхлэх нь цөөнгүй байдаг байна. Халуун бууруулах эм нь эсүүдэд тодорхой дохио дамжин очдог тэр замыг дарангуйлдагаас болоод халуун бууруулах эм дархлааны хариу үйлдэлд нөлөөлж мэднэ гэж Дьюкийн их сургуулийн эрдэмтэд үзэж байна.
Судалдааныхаа үеэр эрдэмтэд хуруу шилэнд туршилт хийж, аспирин болон ибупрофен нь дархлааны хариу үйлдлийг хянадаг уургийн үйлчлэлийг дарангуйлж болдогийг харуулжээ. Үүнээс гадна, халуун бууруулах эм болон анальгетик нь эсийн үржих чадварыг бууруулах юмуу тэр ч байтугай үхүүлж болдог байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ