Энэтхэг нас баралтаар антирекорд тогтоолоо

  Тус улсад COVID-19-ийн улмаас нас барагсдын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэхэд л 4.329 хүн эл өвчнөөр хорвоог орхисон аж. Харин халдварласан нийт тохиолдол 25 саяд хүрчээ. Үүний зэрэгцээ шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалаад 300 мянга хүрсэнгүй. Өнгөрсөн хоногт гэхэд л 263.500 шинэ тохиолдол бүртгэгдэв. Цар тахлын хоёр дахь давалгаа Энэтхэгт өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 17 хүртэл өдөр бүр шинэ тохиолдлын тоо 300 мянга гаруй бүртгэгдэж байсан ба тавантаа 400 мянга илүү гарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ