АНУ-н Ерөнхийлөгч асан Donald Trump-н сошиал хаягийг хаасан тухайгаа тайлбарлав
Дэлгэрэнгүй: https://oversightboard.com/decision/FB-691QAMHJ
Түүнчлэн уг зөвлөлөөс Facebook-т энэ талаарх шийдвэрээ гаргах 6 сарын хугацааг өгсөн бөгөөд нэр нөлөө бүхий хүмүүсийн талаар баримтлах журмаа илүү тодруулах, зөрчил гарсан хүмүүст ногдуулах хариуцлагын тогтолцоог бий болгохыг даалгажээ. Мөн ийм үед баримтлах дүрэм, журмаа, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж буйгаа нийтэд танилцуулах ажил маш дутмаг байгааг нь хатуу шүүмжилжээ. Энэ бие даасан зөвлөлийг нь тодорхой онцгой тохиолдолд ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдлын талаарх асуудлаар Facebook-н өмнөөс эцсийн шийдвэр гаргах үүрэгтэйгээр анх байгуулсан. Гэсэн хэдий ч зөвлөлийн энэ удаагийн шийдвэр нь үндсэндээ асуудлыг Facebook-т буцааж, зөвлөлийн үүрэг нь сошиал медиад бодлого тогтоох, хэрэгжүүлэх биш гэсэн агуулгатай боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Тэгэхээр ялангуяа улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх асуудлаарх баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, нийтэд танилцуулах амаргүй ажлыг Facebook-н болон бусад сошиал медиа платформ эзэмшигч компаниудын удирдлагуудын өмнө буцаагаад тавьчихлаа гэсэн үг.
Түүнчлэн хөндлөнгийн зөвлөл бий болгох нь тухайн байгууллагуудын удирдлагыг улс төрийн үзэл бодлын талаар шийдвэр гаргах хариуцлагаас чөлөөлөхгүй гэдгийг тодорхой болголоо гэж шинжээчид хэлж байна.
Энэ асуудал зөвхөн Facebook-н өмнө ч тулгараад байгаа биш YouTube, Twitter ч Ерөнхийлөгч асан Трампын хаягуудыг нийгмийг эмх замбараагүй байдалд уриалсан, сонгуулийн үр дүнгийн талаар худал мэдээлэл тараасан шалтгааны улмаас хаасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ