Путиний тухай сонирхолтой бөгөөд төдийлөн сайн мэддэггүй баримтууд
1. Анатолий Собчактай (Ленинград хотын дарга асан) хамт ажиллаж байх үедээ (Владимир Владимирович ОХУ-ын ерөнхийлөгч болоогүй байхдаа) Путин аятайхан хувцаслаж, дэгжин харагдах мэдрэмжтэй байснаараа гайхуулаад байдаггүй байж. Ирээдүйн төрийн тэргүүн биеийн тамирын Adidas өмд болон хүрэн өнгийн пиджак хослоуулан өмсдөг байсан нь үүний нотолгоо болно.
2. Ерөнхийлөгч нууц авъяас, түүний дотор хөгжмийн авъяастай гэнэ. Тэрээр төгөлдөр хуур тоглож чаддаг. “Москвагийн цонх”, түүнчилэн олон сая хүний дуулах дуртай “Эх орон юунаас эхлэдэг вэ” гэдэг дуу нь Владимир Владимировичийн хамгийн дуртай ая байж.
3. Путин Дрезден хотод КГБ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, өөрийг нь “дагаж”, ер нь гадаадын тагнуулын албаныхныг ажиглаж байдгийг анзаарч, эцсийн бүлэгт үүнээс “бултахад” хүрдэг байжээ.
4. Владимир Владимирович хоккейнд дуртай нэгэн бөгөөд байнга шахуу тоглодогийг нь хүмүүс сайн мэднэ. Тэр 2011 онд л анх талбайд гарсан нь сонин юм. Өмнө нь ерөнхийлөгч тэшүүрээр гулгаж ч чаддаггүй байж.
5. Путин бусдаас ялгараад байхыг боддоггүй бөгөөд тухайлбал тэр оффисынхоо тавилгыг өөрчлөөд байдаггүй, сандал, ширээгээ солиод байдаггүй, ажлынхаа өрөөг өөрийн таашаалд нийцүүлэх гэдэггүй байна.
6. Төрийн тэргүүн арав гаруй хотын хүндэт иргэн, гадаадын нэр хүндтэй хэд хэдэн дээд сургуулийн хүндэт доктор юм.
7. Путин анагаах ухааныг хөгжүүлэх талаар их зүйл хийдэг ч, өөрөө болохоор өөрийгөө ардын уламжлалт аргаар эмчлэхийг илүүд үздэг байна. Тэр олонхи тохиолдолд, тухайлбал хангиад тагшуур хүрэхэд эм уухаас татгалздаг гэнэ. Тийнхүү ерөнхийлөгч массаж хийлгэж, зөгийн бал хэрэглэж, орос маягийн халуун усанд орох зэргээр биеэ тордохыг илүүд үздэг байна.
8. Нэг удаа Путин хонжворт сугалгаагаар машин хожжээ. Энэ нь ЗХУ-ын бүх оршин суугчийн мөрөөдөл болж байсан, нөгөө алдарт “Запорожеч” машин байсан гэнэ. 9. Бас нэг удаа Владимир Владимирович нэг хүнийг барын дайралтаас аварчээ. Энэ явдал төрийн тэргүүнийг тус орны зүүүн нутгийн Уссурийн дархан цаазат газраар зугаалж явсан 2008 онд болжээ. Путинийг дагалдан явж байсан зургийн багийнхны замд бар нэг зураглаач руу дайрахад ерөнхийлөгч унтуулагч сумаар араатныг буудан унагасан байна.
10. Оросын зэвсэгт хүчний ерөнхий командлагч охидуудынхаа ээжээс салж байгаагаа өөрөө зарлажээ. Тэр “Эсмеральд” бүжгийн жүжгийн завсарлагаанаар хэвлэлийнхэнтэй уулзахдаа энэ тухай хэлсэнийг тэр бүр хүн мэддэггүй байна. Кремлийн их ордонд энэ жүжгийг тоглож, Путин тэгэхэд хууль ёсны гэргий Людмилагийнхаа хамт үзэхээр ирсэн байжээ.
11. Элдэв эд өлгийн зүйлс цуглуулдаг нь Владимир Владимировичийн олон хоббийн нэг юм. Тэр гарал үүслээрээ сонин содон түүхтэй хуучны эд өлгийн зүйлд илүү дуртай гэнэ. Үүнээс гадна, тэр эртний живсэн хөлөг онгоцнуудын авч явсан зүйлсийг цуглуулдаг байна. 12. Путиний гэр бүл Ленин болон Сталинтай холбоотой байсан ч, зарим хүний боддогоор мах цусны холбоогүй юм. Ахлах тогоочоор ажиллаж байсан ерөнхийлөгчийн өвөө улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн зоогийг бэлтгэдэг байжээ.
13. Владимир Владимирович герман хэл маш сайн мэддэгийг олон хүн андахгүй. Ингэхдээ тэр англи хэлийг ч тун дажгүй мэддэг байна. Харин тэр гадаадын төрийн тэргүүн нартай уулзах үеэрээ ч энэ хэлээр нэг их яриад байдаггүй гэнэ.
14. Оросын ерөнхийлөгч бүр хүүхэд байхаасаа тулааны спортоор хичээллэж, харин энэ нь түүний эцэг, эхэд таалагдаггүй байжээ.
15. Путин ном зохиол унших дуртай. Тагнуулчдын тухай бүтээл түүнд илүүтэй таалагддаг байна. Түүний унших дуртай романуудад гардаг нэг хүн бүхэл бүтэн армийн хүчрэхгүй ямар нэг зүйлийг хийж чаддаг нь түүний урам зоригийг сэргээдэг гэнэ.
16. ОХУ-ын ерөнхийлөгч загасчлах дуртай. Энэ нь түүнд зүгээр нэг таашаал төрүүлээд зогсдоггүй, тэр 2012 онд Тувагийн нэг нуурнаас 21 килограмм цурхай барьжээ.
17. Путин айлын ганц хүүхэд биш, гэхдээ тэр өөрийн ах нарыг мэддэггүй бөгөөд учир нь тэд түүнийг төрөхөөс бүр өмнө нас баржээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ