Одоогоор 1056 террористыг устгаад байна

   "Туркийн зэвсэгт хүчний цор ганц зорилго бол террористуудтай тэмцэх явдал юм. Манай арми нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл 1056 террористыг устгаад байна" хэмээн Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар Хатай муж дахь нисэх хүчний цэргийн албан хаагчидтай уулзах үеэрээ мэдэгдлээ. Түүнчлэн сайд дөрөвдүгээр сарын 23-нд Иракын хойд хэсэгт эхлүүлсэн "Пенс Симсек", "Пенс Илдирим" ажиллагаа амжилттай үргэлжилж буйг дурдав. Эдгээр ажиллагааны үеэр 105 террорист, 291 детонатор, 89 агуй, хоргодох байр, сум зэвсгийн агуулахыг устгаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ