ХАМАС бүлэглэлийн харвасан пуужингууд Израилийн нийслэл Тель-Авив харвасаар байна...

ХАМАС бүлэглэлийн харвасан пуужингууд Израилийн нийслэл Тель-Авив болон бусад газруудыг онилж, Газа дахь нисэх онгоцны буудлын 3 цамхаг, цагдаагийн газрууд, захиргааны байгууллагууд, нисэх онгоцны буудал пуужингийн цохилтод өртжээ. Израиль Хамасын танк эсэргүүцэх пуужинт бүлгийн удирдагч Ияд Фатхи Фаик Шахрирыг устгав. Тэрбээр Израилийн танкуудын эсрэг танк эсэргүүцэх залуурт пуужингийн довтолгооны хэсгийг хариуцдаг байв. Израилийн нисэх хүчний нисэх онгоцууд Газа дахь терроруудын бусад объектуудад цохилт өгсөөр байна. 
Өчигдөр оройн байдлаар 38 цагийн хугацаанд 1050+ пуужин Израилийн төв ба өмнөд хэсгийг чиглүүлэн харвасан байна. IDF ХАМАС-ын 6 командлагчийг агаарын цохилтоор устгасны дараа Израилийн төв хэсэг рүү илүү их пуужин харвах байх гэж хүлээж байна. (Зарим мэдээгээр 3 удирдагч, ХАМАС-ын зүгээс нэлээд хэдэн удирдагч амиа алдсан гэж байгаа ч тоог тодорхой хэлээгүй) Газа дахь ХАМАС-ын зэвсэгт жигүүр бүлэглэлүүдийн хөөргөсөн 850 пуужинг Израилийн Төмөр дээвэр (Iron dome) агаарын довтолгооноос хамгаалах систем хаажээ. Бусад 200 пуужин газарт буусан гэж Израилийн армийн төлөөлөгч мэдэгдэв. 
May be an image of 1 person and standing

Израилийн таван иргэн пуужингийн дэлбэрэлтэд өртөж амиа алджээ. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху: ‘Бид террористуудад үргэлжлүүлэн цохилт өгөх болно’ Израилийн Газад явуулж буй "Ханын хамгаалагч" нэртэй цэргийн ажиллагаанд тус бүст хэдэн зуун удаагийн агаараас цохилт өгөх ажиллагаа багтсан байна. 53 Палестины амь үрэгдсэн гэж тооцож буй ч хохирол зүгээр тогтохгүй бололтой. Өчигдөр Тел-Авивын цагаар 5:48 болон 6:40 цагуудад Газын зурвасаас ахин олон тооны пуужин харвасан байна. Тодорхой хохирол болон бусад мэдээлэл одоогоор алга. ХАМАС-ын удирдагч Исмаил Хания тус зэвсэгт бүлэглэлийн хувьд Израиль Газад хийх довтолгоогоо улам нэмэгдүүлбэл бүлэглэл пуужингийн цохилт болон дайны ажиллагааг үргэлжлүүлж байдал цаашид даамжирахад бэлэн байна, бид бууж өгөхгүй хэмээн мэдэгдэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Палестинчууд болон Израилийн цэргийн хүчний хооронд мөргөлдөөн газар авч байгаа тул Израилийн  болон тухайн бүс нутаг дахь аль ч улс олон улсын хууль тогтоомжоос дээгүүр байх ёсгүй гэж хэлээд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр хэт туйлширсан нэг талт үзэлтнүүдээс урьдчилан сэргийлэх талаар уриалав. Товчхондоо тэрээр дэлхий даяар өрнөж буй олон мөргөлдөөнүүдэд, тэр дундаа Палестин Израилийн мөргөлдөөнийг зохицуулахад НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл юу ч хийгээгүйд буруутгав. Туркийн ерөнхийлөгч Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихдаа Израйль анхааруулах ёстой гэж хэлэв. Тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Израильд хандсан шийдвэртэй, тодорхой анхааруулга өгч оролцохыг уриалав. 
May be an image of 1 person and standing

Палестинчууд болон Израилийн цэргийн хүчний хоорондын мөргөлдөөн улам нэмэгдэж, Газад 56 хүн, 14 хүүхэд амь үрэгдэж, 300 гаруй хүн шархдаж, 6 Израилийн иргэн ХАМАС-ын пуужингийн довтолгооноос алагдаж, шархаджээ.   Эрдоган Олон улсын хамтын нийгэмлэг энгийн Палестинчуудад чиглэсэн Израйлийн довтолгоог хүчтэй, дорвитой дарамт шахалт үзүүлэх ёстой гэж хэлэв.                                 
Цэнджав Мандах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ