АНУ-д газрын тосны нөөц огцом буурчээ
"Тус улсад өнгөрсөн долоо хоногт арилжааны газрын тосны нөөц 426 баррелиар буурч, тавдугаар сарын 7-ны байдлаар 484,691 сая баррель болсон" хэмээн АНУ-ын Эрчим хүчний яам мэдэгдэв. Үүний зэрэгцээ Bloomberg-т ярилцлага өгсөн шинжээчид нөөцийн хэмжээ 2,1 сая баррелиэр буурна гэж таамаглаж байна. Лондоны ICE бирж дээр Brent маркын газрын тосны долдугаар сарын фьючерсийн үнэ 1,79 хувиар өсөж, нэг баррель нь 69,78 долларт хүрсэн бол WTI маркынх 1,82 хувиар өсөж, нэг баррель нь 66,47 доллар болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ