АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар уулзана
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах талаар утсаар ярилцлаа гэж ОХУ-ын ГХЯ-наас мэдээллээ. Өмнө нь "Жо Байден, Владимир Путинд хоёр орны харилцаанд хуримтлагдсан асуудлуудыг хэлэлцэхийг санал болголоо" хэмээн Цагаан ордон мэдээлжээ. Хоёр их гүрний удирдагчийн дээд хэмжээний уулзалт Европын орнуудын нэгэнд болох гэнэ. Харин Кремль уулзалтын боломжит хугацааг хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ