Яагаад COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тун хийлгэх хэрэгтэй вэ?
Вакцин хийлгэснээр бүрэлдэж бий болдог гуморалын дархлаа буюу “тогтвортой биш, богино хугацааны дархлаа нь 2-3 сар л үйлчилдэг” гэж Горелов хэлсэн байна. Тиймээс үр дүнг бататгахын тулд вакцины хоёр дахь тунг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж тэр онцлон дурджээ.
Вакцины хоёр тунгийн хоорондох зохистой хугацааг 30-45 өдөр гэж үздэг, гэхдээ цар тахлын нөхцөлд сар хагас гэдэг нь арай урт хугацаа. Одоо үүнийг 21 өдөр болгож наашлуулсан юм гэж Горелов тодруулан тайлбарласан байна.
Вакины хэд хэдэн тун хийлгэх нь олонхи халдварт өвчин, тухайлбал, папилломын вирус, В гепатит болон хачигны үрэвслээс хамгаалах дархлаа тогтооход өргөн хэрэглэдэг арга юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ