COVID-19-өөр нас барах эрсдэлийг мэдрэлийн элдэв өвчинтэй холбон үзэж байна

      Mэдрэлийн гаралтай элдэв өвчин  нь нас барах аюулыг зургаа дахин нэмэгдүүлдэгийг Питсбургийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.   Америкийн Пенсильвани муж улсын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ.  
    Тэдний судалгааны  дүнг америкийн анагаах ухааны нийгэмлэгийн “”JAMA Network Open сэтгүүлийн мягмар гарагийн дугаарт иш татан дурдсан байна.        
    Судалгаанд COVID-19-өөр өвчилсөн 3744 хүн хамрагдаж, тэдний  82% нь мэдрэл асуудалтай байсны дотор толгой нь таллаж өвдөж, үнэр юмуу амт мэдрэхээ больж байжээ. Эмчлүүлэгчдийн тал нь мэдрэлийн хурц эмгэгтэй байсан бөгөөд үүнээс болоод цус харваж, комд орсон байна.  
     “Тархи, нугасны гэмтэл болон мэдрэлийн системийн элдэв өвчнөөс эхлээд, толгойны архаг өвдөлт, зөнөгрөл, Альцгеймерийн өвчин зэрэг нь COVID-19 өвчний үед мэдрэлийн өвчин хүндэрдэг хамгийн илэрхий шинж нөхцөл болдогийг судалгааны дүнд тогтоосон юм” гэж эрдэмтэд тэмдэглэжээ. 
Ингэхдээ өвчтөнүүдэд “амт мэдрэхгүй болох зэрэг гэмгүй мэт шинж тэмдэгүүд” илрэх нь “нас барах эрсдэлийг зургаа дахин ихэсгэдэг” нь судалгааны дүнгээс харагдаж байна.  
     ДЭМБ-ын сүүлчийн мэдээгээгээр, дэлхийд 158 сая 650 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 3 сая 300 сая орчим хүн нас бараад байна. 
    ДЭМБ-ын статистикийн тоо баримтад улс орнуудын өгдөг халдвар авсан болон нас барсан хүний тухай албан ёсоор нотлогдсон мэдээлэл л ордог юм.   
                                                                                                                                                                                                                    Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ