19-хөн настай залуу зэвсэгт халдлага үйлдэв

   ОХУ-ын Казань хотын дунд сургуульд зэвсэгт халдлага үйлдсэн хоёр этгээдийн нэг нь 6-7 хүн барьцаалсан тухай Life Shot телеграм суваг мэдээллээ. Түүний хэн болохыг одоогоор тогтоогоогүй байгаа юм. РЕН телевизийн мэдээлснээр зэвсэгт халдлага Казанийн нэгэн дунд сургуульд тавдугаар сарын 11-ний өглөө болсон ба хамгийн сүүлийн мэдээллээр 13 хүн амиа алдсан аж. Халдагчдын нэг нь Ильназ Галявиев Ренатович гэх 19 настай залуу юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ