Ц.Оюунгэрэл АН-aaс гарч буйгаа мэдэгдлээ
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах өрсөлдөөнд оролцож, ялагдал хүлээсэн УИХ, Засгийн газрын гишүүн асан, хүний эрхийн нэр бүхий зүтгэлтнүүдийн нэг Ц.Оюунгэрэл тус намаас гарч буйгаа мэдэгдлээ.
Тэрээр энэ тухайгаа “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа" хэмээн нүүр номондоо бичжээ.
Ц.Оюунгэрэл улс төрийн амьдралд шинэ хуудсаа хэнтэй хамтарч хэрхэн эхлүүлэх талаараа болон улс төрийн шинэ платформынхоо тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ