"Apple" корпорациас ОХУ-ын Холбооны монополийн эсрэг алба нэг тэрбум рубль нэхжээ
Эхний шатны шүүх хурлыг зургадугаар сарын 21-нд хийхээр товлоод буй бөгөөд энэ үеэр "Apple"-ийн төлөөлөгч нэхэмжлэх нотлох баримт гаргаж өгөх ба FAS нь тус корпорацийн өргөдөлд бичгээр үндэслэл бүхий хариу өгөх аж.
FAS нь "Apple" корпорацид дөрөвдүгээр сарын 27-нд торгууль ногдуулсан юм. Тэд "Apple"-ийн IOS үйлдлийн системийн гар утасны программын зах зээл дэх давамгайлсан байр сууриа урвуулан ашигласан болохыг тогтоожээ. Торгууль нь 12 сая доллар (906 сая рубль) аж. Харин "Apple" корпораци давж заалдах нь тодорхой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ