Америк үндэсний хэмжээнд онц байдал зарлав
Америкийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Америкийн зүүн нутгийн хамгийн том шатахуун дамжуулах хоолой Хакерын дайралтад өртөж хаагдсаны улмаас шатахууны хоолойн саадыг арилгахын тулд Америкийн засгийн газар 9-нд 17 муж улс болон Вашингтон онцгой бүсэд онц байдал зарлажээ.
СNN-ын мэдээгээр, тухайн орон нутгийн цагаар 7-нд Америкийн боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний эрхэлдэг Колоньер нефтийн хоолойн компани хакерын дайралтад өртжээ. Колоньер компанид 8-нд мэдэгдэл хийж, гуравдагч талын цахим сүлжээний аюулгүй байдлын компанийг урьж уг хакерын дайралт ямар шинжтэй, ямар цар хүрээтэй болохыг шалгуулахын зэрэгцээ хууль хяналтын байгууллага болон холбооны байгууллагуудад хандсан гэж мэдэгдсэн байна.
Bloomberg Агентлаг 9-нд мэдээлэхдээ, хакердуулж хаалга барьсан Америкийн зүүн нутгийн хамгийн том шатахуун дамжуулах хоолой нь тус бүсийн 45%-ын шатахууныг нийлүүлдэг ажээ. Хакерууд уг хоолойг барьцаалж, мөнгө нэхэж буй бөгөөд өдгөө гол хоолойнуудын үйл ажиллагааг сэргээгээгүй байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ