Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд заавал намын дарга байх ёстой, ялаа үүрээд ямбаа ч эдлээд явах естой

   У.Хүрэлсүхийн Засгийн газрын дараа, удаах "дүү Засгийн газар" болж байгуулагдсан 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг, зуун хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цар тахлын Азийн гуравдахь давалгаатай нүүр тулж хэрхэн ажилласан, цаашид ямар алхмууд хийх талаар мэдээлж, улс төр, нийгэм, олны анхаарлын төвд байгаа тодорхой асуудлуудаар ч байр сууриа илэрхийлж байна.        
    Улс төрийн ууган намын даргын асуудлыг хөндсөн сэтгүүлчдийн асуултад тэрбээр: 
-"МАН-ын дүрэмд зааснаар Ерөнхий сайд намын дарга байх ёстой, асуудлууд яригдана . Энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн намын дарга болох гээд байгаа асуудал биш. Энэ бол зарчмын асуудал гэж бодож байна. Миний хувьд Ерөнхий сайд заавал намын дарга байх ёстой гэж үздэг. Ялаа үүрвэл нямбаа л эдлэх ёстой. Энэ асуудал цаашдаа шийдэгдэнэ" гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ