Есөн сайхан хүүгээ дайнд үдээд дахиж хэзээ ч хараагүй эхийн, тав дахь хүү нь Халх голын хөрсөнд нойрсжээ


Епистиния Фёдоровна Степанова (1874—1969)
Тэрээр 9 сайхан хүүгээ Эх орон, бусад ард түмний эрх чөлөөний төлөө үдээд, наймыг нь тосч авч чадаагүй. Ганц амьд үлдсэн хүү нь дайны фронтод хүнд шархдан, тахир дутуу болж, шархны улмаас 1963 онд таалал төгссөнөөр 9 сайхан хүүгээ эх орныхоо төлөө үдсэн. Тав дахь хүүгээ Монгол улсын төлөө дайнд үдэн мордуулаад, Халх голын хөрсөнд үүрд алдсан юм.
Үнсээд үдсэн эрэлхэг зоригт хөвгүүд нь:
1. Степанов, Александр (1901-1918 17нас) - Иргэний дайнд амь насаа алдсан.
2. Степанов, Николай Михайлович (1903-1963 60нас) - Аугаа Их Эх Орны дайнд шархдан тахир дутуу болон, эргэж ирсэн ч эхийгээ өнгөрөхөөс 6 жилийн емне шархнаасаа болж таалал төгссөн.
3. Степанов Василий Михайлович (1908-1943 35 нас) - Аугаа их эх орны дайнд амь насаа алдсан.
4. Степанов, Филип Михайлович (1910-1945 35 нас) - Аугаа их эх орны дайнд амь насаа алдсан.
5. Степанов, Федор Михайлович (1912-1939 27нас) - БНМАУ-ын Халх голд Японы Квантуны армийн эсрэг тулалдаанд амь насаа алдсан.
6. Степанов, Иван Михайлович (1915-1943 28 нас) - Аугаа их эх орны дайнд амь насаа алдсан.
7. Степанов, Илья Михайлович (1917-1943 26 нас) - Курскийн тулалдаанд амь үрэгдсэн.
8. Степанов, Павел (1919-1941 22нас) - Аугаа их эх орны дайнд амиа алдсан.
9. Степанов, Александр (1923-1943 20 нас) - Аугаа их эх орны дайнд амь насаа алдсан.
Бага хүүг нь ЗХУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан байдаг. Дайны талбарт амиа өргөсөн хөвгүүдэд нь зориулан Кубанд хөвгүүдийнх нь цээж баримал бухий алдарын танхим, музейг байгуулжээ. Энэ аугаа Баатар орос эх Епистиния Фёдоровна Степанова нь 1969 онд 95 насандаа таалал төгсжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ