Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахалтай тэмцсэн амаргүй 100 хоног байлаа
У.Хүрэлсүхийн Засгийн газрын дараа, удаах "дүү Засгийн газар" болж байгуулагдсан 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг, цар тахлын эсрэг үргэлжлүүлэн ажилласнаар даруй 100 хоног болжээ. Зуун хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, асуултад хариулж байна.
Ерөнхий сайд ярианыхаа эхэнд: Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэвлэл мэдээллийн салбарынхантай нээлттэй ажиллана гэдгээ хэлсэн. Засгийн газар байгуулагдах цаг үе амар байсангүй. Зөвхөн Монголын хувьд биш дэлхийн хүн төрөлхтөний хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая гаруй хүнээ алдаж, цар тахлын өмнө өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа таарсан. Монгол Улс дотооддоо 10 сарын хугацаанд Covid-19 халдвар алдаагүй барьж чадсан. Засгийн газрын хувьд цар тахлын Азийн гурав дахь давалгаатай нүүр тулсан. Цар тахал нь эдийн засагтай урвуу хамааралтай байдаг учраас энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах нь дэлхийн бүх улс орны эдийн засагч, улстөрчдийн том сорилт байсан.
Эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан цаг үе таарсан. Төсвийн алдагдал, ДНБ-ний эзлэх хувь 12.3 хувь болж, төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Монголбанкин дээр гацсан. Арилжааны банкууд зээл гаргахаа больсон. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахаас айж, төлөвлөгөөгөө болж эхэлсэн. Тийм учраас зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний хомсдол үүсч, 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ