Оросын хамгийн учир битүүлэг түүхэн газрууд


Финвал буюу буюу "Бечевинка". (Камчатк) - Оросын тэнгисийн цэргийн хаягдсан суурин, 1996 он хүртэл шумбагч хөлгийн дивиз байж, дараа нь татан буулгаж, цэргийн бүх тоног төхөөрөмжийг хураан цахилгааныг унтраасан байна. Үүний зэрэгцээ тосгонд Пуужингийн анги байрладаг байсан одоо энэ зэлүүд газар хамгийн нам гүм, аймшгийн киноны талбар мэт болж үлдсэн.
Кадычкан.
Магадан мужид байх Кадычкан тосгон - аймшигтай, нууцлаг газар ч бүгд хүний ​​гараар бүтээгдсэн юм. Аугаа их эх орны дайны үед хотыг босгосон билээ. Энд өндөр чанарын нүүрсний орд илрүүлсэн учир тосгонд шинэ хот босгох шийд гарсан байна. Харин 1996 онд уурхайд дэлбэрэлт болж хэд хэдэн ажилчин амиа алдсан байна. Үүний дараа, уурхайг хаалттай болгосон юм. Бас тосгоноос орон нутгийн оршин суугчдыг гаргах шийд хэрэгжүүлж эхэлсэн байна.
Бүх орон сууц тэр чигтээ хаягдан цахилгаан, дулааныг салгаснаар хүн огт үлдээгүй гэдэг ч бүрэн хэмжээний нүүлгэлт хийснийг гэнэт гарах дэлбэрэлттэй холбодог. Одоогоор зэлүүд хоосон болсон газрууд юм.
Ховринскийн эмнэлэг.
Москва хотод олон давхар эмнэлгийн барилгыг барих тушаал төлөвлөгдөж, үүнийг хуучны оршуулгын газар байсан талбайг нилэнхүйд нь устган барьж эхэлсэн байна. Гэвч барилгын ажил хэдэн жилийн дараа төсөвт оруулах санхуугийн дутагдлаас болж 1980 д оны үед зогссон гэх боловч үүнтэй холбоотой олон айдас яригдсаар байна. Одоо барилгын хана, тааз зарим газрууд хэлтэрхий ч байхгүйгээр элэгдэж, хуучирсан юм. Жил бүр элэгдэж, хуучирсан эмнэлэгийн барилга аажмаар газрын хөрсөнд шингэж орсоор байгаа аж.
Павловскийн усанд шумбагч хөлөг.
Павловскийн шумбагч хөлөг бол Оросын хамгийн айдас дагуулсан нэгэн байгууламж гэдэг.
Уг барилгыг өнгөрсөн зууны 60-аад онд эхэлсэн юм. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд барилгын ажил зөвхөн дотоод төхөөрөмжийг дуусгахад зарцуулагдсан хэмээдэг ба стратегийн зэвсэгийг хязгаарлах тухай гэрээнд ЗСБНХУ, АНУ-ын хооронд гарын үсэг зурсан учир цэргийн зориулалтаар баригдсан байгууламжыг хааж усаар дүүргэсэн байна. Объектын дотор хоёр хонгил маш том ба түүнийг харахад аймшигтай сэжиглэхээр айдас төрүүлэм байдаг гэнэ.
Сайхан Уул.
May be an image of nature


May be an image of outdoors


May be an image of outdoors

СЭТГЭГДЭЛ БИЧИХ