УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлаа

Өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дээр УИХ-ын дарга Г.Занданшатар ирж уулзлаа. Тэрбээр гишүүдтэй ажлын хэсэг байгуулж хэлэлцээрийн ширээнд асуудлыг шийдвэрлэхийг уриалж байв. Хэлэлцээрийн ширээнд суухын өмнө гишүүд үл ойлголцолд хүрж уулзалт өндөрлөлөө.  УИХ-ын дарга Г.Занданшатар:

"АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Н.Алтанхуяг зэрэг хүмүүстэй ойлголцоод ажлын хэсэг байгуулан хэлэлцээрийн түвшинд авч үзье гэж байтал УИХ-ын Ж.Батсуурь зэрэг гишүүд дундуур орж ирэн асуудлыг улам төвөгтэй болгож байна. Цар тахлын энэ үед өлсгөлөнгөө зогсоо. Хэрэв үгүй бол би өөрөө энд чинь ирж өлсгөлөн зарлая" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ