Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоож, тэмцлээ суулт хэлбэрээр үргэлжлүүлж байна

АН-ын бүлгийн 13 гишүүн энэ сарын 5-наас эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Өнөөдөр гурав дахь хоногоо үргэлжилж байна. Тэдний тэмцлийн гол шалтгаан нь нэг намын дарангуйллыг зогсооход чиглэж байгаа хэмээн өөрсдөө тайлбарлаж буй. Өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэдэн дээр очиж өлсгөлөнгөө зогсоох шаардлага хүргүүлсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс тэднийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Үзлэгээр бүлгийн дарга Д.Ганбат, А.Адъяасүрэнгийн биеийн байдал цаашдаа өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй, нэн даруй зогсоох шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс Д.Ганбат өчигдөр оройноос өлсгөлөнгөө зогсоож, тэмцлээ суулт хэлбэрээр үргэлжлүүлэхээр болжээ. Харин УИХ-ын гишүүн  А.Адъяасүрэн өлсгөлөнгөө цааш үргэлжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ