Өлсгөлөнгөө зогсоохыг сануулсан ч АН-ынхан тэмцлээ үргэлжлүүлсээр байна

Өлсгөлөнгөө зогсоохыг сануулсан ч тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байна
"УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Туваан нар одоогийн байдлаар өлсгөлөн зарлаад байгаа. Өлсгөлөн зарласан хоёр дахь өдөр буюу 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гишүүдийг хяналтад авч, клизм тавьжээ. Онош тавьсан эмч нар Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Туваан нарын биеийн байдал тааруу, өлсгөлөн зарлахыг зогсоох дүгнэлт гаргасан ч гишүүд өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна.
Тэд, нэг нам, нэг хүний дарангуйллын эсрэг ийнхүү тэмцэж байгаа билээ. Төрийн нэрээр нам хууль хүчний бүх байгууллагыг удирдаж, цар тахлын хөл хориогоор далимдуулан хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгааг нийгэмд харуулж байна. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэж, чөлөөт хэвлэлийг устган, хяналттай нийгэм бүтээхээр санаархаж буй эрх баригчдын үйлдлийг бид үл зөвшөөрнө"гэж паже хуудсандаа бичжээ.
May be an image of 1 person and indoor


May be an image of one or more people and indoor

СЭТГЭГДЭЛ БИЧИХ