Хууль зүйн сайд Х.Нямбаатар өлсгөлөн зарлаад буй АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзлаа

   О.Цогтгэрэл Даргатай АН-Ын Бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад хоёр дахь өдрөө болж Байна.  Харин дөнгөж сая ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарч ирж, тэдэнтэй уулзлаа.  
Тэрбээр “Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүндэтгэх ёстой. Жил таван сар гэртээ хагас дутуу хонож ажиллаж байгаа хүмүүсийг зодож цохисон. Хууль хэрэгжүүлээч гэдэг л шаардлага тавьж байгаа.  Цагдаагийн алба хаагчдад нэг тодорхой зүйлийг хэлж байгаа. Хуулинд заасны дагуу хууль ёсны шаардлагаа тавих ёстой. Иргэн, УИХ-ын гишүүн ч бай хэн ч  биелүүлэх ёстой. Хууль биелүүлэхгүй бол хуульд заасан дараагийн арга хэмжээ авна гэсэн цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байна.  Би АН-ын бүлгийн гишүүдэд хоёр л зүйл хэлсэн. Нэгдүгээрт энэ өлсгөлөнгөө зогсоо. Хоёрдугаарт эрүүл мэндийн үзлэгт ор л гэсэн” гэв.   

May be an image of one or more people, people standing and people sitting
May be an image of 1 person and standing

СЭТГЭГДЭЛ БИЧИХ