С.Эрдэнэ:Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантaй асуудал үүссэн
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ:Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантaй асуудал үүссэн. АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргаж эхэлсэн.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээж долоодугаар сарын 8-нд даргын ажлаа өгч, дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлсэн. Туваан даргын хувьд 8-р сарын 23-нд Намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгох байсан. Гэтэл аравдугаар сар гартал Их хурлыг хуралдуулаагүй.
Улмаар өөрийгөө хууль бусаар намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилж, 12-р сард хууль бус Их хурал хуралдуулж, уг хурлаараа МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр шууд сонгох шийдвэр гаргасан нь зөрчлийн гол шалтгаан болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ