АНУ 2014 оноос хойш Украинд 4,6 тэрбум доллар зарцуулжээ
АНУ-ын Төрийн департаментээс "2014 оноос хойш тус улс Украинд зарцуулсан хөрөнгө санхүүжилтийг ил болголоо" гэж мэдээлжээ. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Киевт хийх албан ёсны айлчлалын өмнөхөн ийн мэдээлсэн ба холбогдох материалыг албан ёсны сайтад байршуулсан аж. Украины аюулгүй байдал болон бусад салбарт Вашингтон 4,6 тэрбум гаруй доллар хуваарилсан байна. Тухайлбал коронавирусийн халдварын тархалттай тэмцэхэд нь зориулж 49 сая гаруй "ногоон" хандивласан гэнэ.
Харин сенатч Алексей Пушков "Украины гадаад бодлого Вашингтоноос бүрэн хамааралтай" гэж мэдэгдсэн удаатай. Түүнийхээр Украин улс 30 жилийн турш түүхэн төрт ёсны хомсдолыг даван туулж чадаагүй гэнэ. Мөн "Оршин тогтнохын цорын ганц хэлбэр нь энэ бөгөөд орчин үеийн Украины оршин тогтнох цорын ганц боломж нь баруунаас тэр тусмаа АНУ-аас хараат байх юм" гэж мэдэгдэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ