Д.Занданшатар: АН эрх мэдлээ булаацалдсан асуудлаа дотроо учраа ол.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаан эхэллээ. Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь Ардчилан намын бүлгийн гишүүд цагдаа хууль хүчний байгууллага УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж буй талаар хэллээ.
Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар "Намын дотоод зөрчлийг төрийн зөрчил хэмээн дэвэргэж болохгүй. Намын дотоод хагарлаа төрд нялзааж хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал рүү түлхэхийг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг Ц.Туваан танаас шаардаж байна. АН эрх мэдлээ булаацалдсан асуудлаа дотроо учраа ол. УИХ намын дотоод зөрчлийн асуудлыг шийддэг газар биш" гэж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ