Энэтхэгт антирекорд тогтоов
Сүүлийн 24 цагт Энэтхэгт COVID-19-ийн халдвараар нас барсан тохиолдол 3.780 бүртгэгдсэн нь аанай антирекорд болжээ. NDTV сувгаар мэдээлсэнчлэн нас баралтын нийт тохиолдол 226.188-д хүрсэн аж. Харин цар тахлаар халдварласан тохиол 382.315-аар нэмэгдсэн байна. Сүүлийн үед хоногт цар тахлаар халдварласан тохиол 300 мянгаас цөөн бүртгэгдэхээ больсон бөгөөд нийт тохиолдол 20,665.148 болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ