Ч.Өнөрбаяр: Социализмыг сэргээх Н.Энхбаяр нарын үзэл санаатай тэмцэнэ
АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “СЕХ-нд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. Монгол Улсын дээд шүүхээс лавлагаа авсан. Улсын бүртгэлийн бичиг баримтын дагуу Ардчилсан нам 34 намын эхний хоёрт байгаа хэвээрээ. Намын удирдлагын нэрд өөрчлөлт ороогүй, хэвээр байгаа юм байна. Улсын бүртгэлийн 8488916 гэрчилгээ нь С.Эрдэнэ даргын нэр дээр байна.
Ардчилсан нам 2020 оны арван хоёрдугаар сарын 25-ны өдөр тамганы дардасны дугаараа өөрчилсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дүгнэлтийн дагуу дардасны дугаарыг өөрчилж, тамгаа авсан. Уг асуудлаар нэр бүхий хүмүүс шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шүүхээс шийдвэр гарсан бол шийдвэр гүйцэтгэл хийгдэж эхлэх байсан. Өөрөөр хэлбэл, дардас хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Ардчилсан намын өнөөдөр хэрэглэж буй тамга, албан бланк, гэрчилгээ, нэр дэвшигчийг тодруулсан үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Хонгилын гар, хөл болсон шүүгчдийг хууль бус үйл ажиллагаа явуулсан асуудлаар сахилгын хороонд асуудал тавьж, зарим шүүгч нарт арга хэмжээ авахуулсан. Өнөөдрийн байдлаар аудитын дүгнэлтийг гурван намаас хүргүүлсэн байна” гэлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын яриа болон бусад мэдэгдлүүдээс харахад социализмыг буцаан сэргээн гэсэн үзэл санаа цухалзах болсон байна. Үүнтэй Ардчилсан нам тууштай тэмцэнэ. Ардчилсан нам бол гуравдагч хөршийн бодлогыг дэмждэг, хөрөнгө оруулагч оруулагчийг татахыг эрмэлздэг, бизнес эрхэлж буй иргэдээ дэмжих бодлого барьдаг нам. Харин Ардчилсан нам популизмаар хөөсөрч, хүмүүсийн амьдралыг шийднэ гэж ярьдаггүй. Хүч түрснээрээ хуулийн дээгүүр гишгэхгүй. Монголд үзэл санааны хуваагдал явж байна. Энэ нь Монголын ардчилал шинэ сорилттой тулгарсан гэж харж байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ