Н.Алтанхуягийн материалыг СЕХ-нд хүлээлгэн өгсөн ч СЕХ хүлээж авсангүй
Нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Н.Алтанхуягийн материалыг хүлээлгэн өгөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд хүрэлцэн ирсэн билээ. Гэвч СЕХ Н.Алтанхуягийн нэр дэвших материалыг хүлээж авсангүй. Энэ талаар нэр дэвшигч Н.Алтанхуяг "Энэ шийдвэрийг хүлээж авахгүй, МАН Төрийн толгой дээр гарсан байна " гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ