Британийн вирус судлаачид оросын «Спутник V» вакциныг үнэлжээ
Энэ бэлдмэлийн үр дүнгийн тухай эхний мэдээ “эргэлзээ төрүүлж байсан” ч, одоо ингэх шалтгаан «Спутник V» вакцинд байхгүй Эванс бас тэмдэглэсэн байна. Эхний үр дүнгийн талаар ингэж эргэлзэж байсныг вирус судлаач тайлбарлаад, яваандаа ОХУ-ын вакцин сайн гэдгээ харуулсан юм гэж тодруулан хэлжээ. “Вакцин хангалттай үр дүнтэйг туршилт харуулж байна” гэж тэр тэмдэглэсэн байна.
Дархлаажуулах замаар коронавирусийн халдвартай тэмцэж болохыг оросын болон бусад вакцины туршилтын дүн харуулж байна гэж мэргэлтэн бас хэлжээ. Одоо вакцины гурав дахь шатны туршилт үргэлжилж байгаа бөгөөд «Спутник V» вакцин үр дүнтэй болохыг түүний завсрын судалгааны дүн харуулж байгаа юм. 2021 онд оросын иргэдийг олноор нь вакцинжуулах төлөвтэй байгаа бөгөөд ингэхдээ үүнийг сайн дурын үндсэн дээр хийх ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ