Жо Байдены өрөөсөн хөл бэртжээ
АНУ-ын дараачийн ерөнхийлөгч болох Жо Байдены нэг хөл хоёр газартаа хугарсныг компьютерын томографын шинжилгээ нотлосон байна. Түүний эмчлэгч эмч Кевин О’Коннор ингэж хэлжээ. Тавхайн хажуугийн болон дунд талын шаантаг яс цуурсныг нотлосон байна. Тийнхүү тэр хэдэн долоо хоног тусгай гуталтай явахаас аргагүйд хүрэхийг тэмдэглэжээ. Байден арваннэгдүгээр сарын 28-ны бямба гарагт нохойтойгоо тоглож байхдаа хальтарч, бэртсэн байна. Байден болон түүний гэргий Жилл нар хоёр герман овчарктай ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ