БНХАУ-ын хотуудад коронавирусийн "энэтхэгийн" омог илрэв

      БНХАУ-ын хэд хэдэн хотод коронавирусийн "энэтхэгийн"  омог илэрсэнийг эрүүл мэндийн байгууллагууд нь бүртгэж авсан тухай CGTN телевиз мэдээллээ. Уг сувгаар БНХАУ-ын Өвчин хянах, урьдчилан сэргийлэх төвийн ахлах мэргэжилтэн Ву Зунюй энэ талаар мэдээлжээ. Түүний ярьснаар  тус улсын эрх баригчид цар тахлын мутацийн эхлээс л янз бүрийн омгийнх нь тархалтыг хязгаарлаж болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаж байгаа гэнэ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "Эрх баригчид зургадугаар сарын эцэс гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа ба энэ зорилгод хүрэхийн тулд өдөрт 4,4-5 сая тун хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай" гэж бичиж байна.
Ш.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ