НАСА-гийн шинэ даргыг АНУ-ын Сенат батлав
АНУ-ын одоогийн эрх баригч Ардчилсан намын гишүүн, 78 настай Б.Нельсон төрж, амьдардаг Флорида мужаасаа Сенатад гурвантаа сонгогдсон агаад 2001-2019 онд Конгрессийн дээд танхимд ажиллаж байв. Өмнө нь 1979-1991 онд Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан тэр, Сенат, Төлөөлөгчдийн танхимд ажиллах хугацаандаа сансрын дэд хороог удирдаж байсан, 2019 онд НАСА-гийн зөвлөлийн зөвлөх гишүүн болсон аж. Мөн 1986 онд "Space Shittle" хөтөлбөрөөр сансарт ниссэн Б.Нельсон Конгресст хоёр дахиа ажиллаж буй бөгөөд сансарт аялсан Төлөөлөгчдийн танхимын анхны гишүүн болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ