Осама бин Ладенг устгасан үйл ажиллагааг ил болгов

    "Аль-Кайда" бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладенг устгасан "Далай вангийн илд" үйл ажиллагааны нарийн ширийнийг АНУ-ын ТТГ-ын экс дарга Жон Бреннан дэлгэжээ. Ажиллагаа Пакистаны хойд хэсэгт орших Абботтабад хотод болсон бөгөөд байшингуудын ойролцоох хүүхдүүд крикет тоглодог энэ газар арван жилийн өмнө "Далайн вангийн илд" нэртэй цэргийн ажиллагаа явагдсан аж. 
АНУ-ын тусгай албадын зорилго 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш "Аль-Кайда"-гийн удирдагчийг устгах явдал байсан билээ.                                                          
Тэр үед Осама бин Ладен Пакистаны цэргийн баазаас холгүй орших гурван давхар орон сууцны барилгад нуугддаг байв. ТТГ-ын дарга асан Жон Бреннан AFP-д өгсөн ярилцлагадаа "туйлын хүнд, эрсдэлтэй ажиллагаа"-ны бэлтгэл ажлын талаар ярьжээ. Тагнуулынхан 2010 онд хэдэн сарын турш нэг байшинд байнга зочилдог "Аль-Кайда"-гийн шууданчийг  ажигладаг байж. Тэрээр өндөр, туранхай, сахал нь Осама бин Ладентэй адилхан эр байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ