УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр бүртгүүллээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүллээ.

Тэрбээр энэ үеэр "Нэг намын болон нэг хүний дарангуйлалд орчих гээд байгаа ийм үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүн нэлээд сэтгэл санаа зовж, өөрийн байр суурьтаа байж чадна гэж дүгнэж байгаа. Манай намаас нэр дэвшиж буй хэн нь ч Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадна.

Ардчилсан Нам хоёр хуваагдаад байгаа зүйл байхгүй. Намын дүрмийн маргаан, үйл ойлголцол бий ч шийдэгдчихнэ.

Улсын дээд шүүх хэд хоногийн өмнө энэ асуудлыг намын дотоод асуудал гэсэн шийдвэр гаргасан. Дотоод асуудлаа нам дотроо шийдчихэж болох байх гэж бодож байна" хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар тус намаас:

  1. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  2. УИХ-ын гишүүн Д.Ганбат
  3. УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  4. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин
  5. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван АН-ын дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна.

Нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ