Дэлхийд нийт 150 сая хүн халдвар аваад байна

 Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний нийт тоо 150 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулав.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусний халдвар цар тахал болсныг албан ёсоор зарласнаас хойш 13 сар орчмын хугацаа өнгөрөөд буй энэ үед халдварын тохиолдлын тоо ийм өндөр хэмжээнд хүрлээ.


Хэдийгээр коронавирусний эсрэг вакцинуудыг асар хурдан хугацаанд гарган авч, олон орон халдварын тархалтыг хяналтдаа аваад байгаа боловч дэлхийн хэмжээнд өдөр бүр олон зуун мянган шинэ тохиолдол бүртгэгдсээр байна.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 905 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ.


Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 3.1 сая гаруй хүн халдварын улмаас нас барсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ