Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ

Хуульд зааснаар парламентад суудалтай нам, эвсэл тавдугаар сарын 02-ны өдрөөс өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Энэ дагуу өнөөдөр /2021.04.30/ АН-ын Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээж авч, бүртгэж эхэллээ.   Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаасаа нэр дэвшин, өрсөлдөх хүсэлтийг АН-ын дэд дарга, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Дотоод сонгуулийн хороондоо хүргүүлээд байна.  Түүнчлэн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороондоо материалаа хүргэж, бүртгүүлээд байна.       
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гарагаас эхэлж бүртгэх юм. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжилнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ